Энэхүү бүтээгдэхүүн нь төмрийн дутагдлаас сэргийлэх, цус төлжүүлэх зориулалттай эрүүл мэндийн нэмэлт тэжээл юм. Төмөр нь гемоглобины үүсэлтэд зайлшгүй шаардлагатай тул биеийн бүх эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөхөд чухал үүрэгтэй. Үүний үр дүнд ядаргааг багасгаж, эрч хүчийг нэмэгдүүлнэ.








