
1-Р ЗҮЙЛ ЗОРИЛГО
Энэхүү журам нь Monpang.mn худалдааны платформыг ажиллуулж буй компанаас үзүүлж буй үйлчилгээг ашиглаж буй хувь хүний хувийн мэдээллийг ‘Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль’ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалах, нууцлалыг хадгалах, зөв зохистой ашиглах зорилготой.
Мөн хэрэглэгчид илүү аюулгүй, хялбар үйлчилгээг үзүүлэхэд оршино. Үүнд:
• Хэрэглэгчийг сайтад мэдээллээ нэгээс олон удаа оруулахгүй байхаар ашиглахад хялбар болгох
• Хэрэглэгчийг сайт дээрээс мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг түргэн хайж олоход туслах
• Хэрэглэгчид мэдэлэл болохуйц контентийг бий болгох
• Хэрэглэгчид шинэ мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх
1. Бүртгүүлэх ба захиалах. Хэрэглэгч вэбсайтад захиалга өгөхөөсөө өмнө өөрийн нэр, хүргэлт хийх болон төлбөр төлөх хаяг, утасны дугаар, имэйл хаяг зэрэг хувийн мэдээллүүдээ оруулж бүртгүүлэх шаардлагатай болно. Эдгээр хувийн мэдээллүүдийг захиалга, төлбөр, дотоод маркетингийн зорилгод ашиглана. Тухайлбал: хэрэглэгчийн захиалгыг хүргэх явцад ямар нэг асуудал үүссэн тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээлэл хэрэглэгчтэй холбоо тогтооход туслах юм.
2.Имэйл хаяг: Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар шинэ мэдээлэл авахаар бүртгүүлэхэд имэйл хаяг шаардагдана.
3. Нас: Monpang.mn нь насанд хүрээгүй хүүхдийн хувийн мэдээллийг хүндэтгэх үүднээс бүртгэхгүй бөгөөд хэрэв та насанд хүрээгүй хэрэглэгч бол асран хамгаалагчийн зөвлөмжөөр бүртгүүлнэ үү.
4. Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
5. Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
6. Хэрэглэгчийн системд оруулсан мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.
7. Хэрэглэгч FACEBOOK хаягаар www.Monpang.mn худалдааны системд бүртгэл үүсгэсэн бол хэрэглэгчийн мэдээллийг FACEBOOK–с авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан, хүйс гэх мэт) хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно.
8. Хэрэглэгчээр бүртгэгдсэнээр хэрэглэгч нь бүртгэлийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болон компаниас хамтран ажиллах гуравдагч этгээдтэй хуваалцах зөвшөөрлийг Monpang.mn-д сайн дураараа өгсөн болно.
2-Р ЗҮЙЛ . ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ ЗАРЧИМ
1. Компани нь үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай хэмжээнд л хувийн мэдээллийг цуглуулна.
2. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хувийн мэдээллийг дамжуулахгүй.
3. Хуульд заасан онцгой тохиолдлоос бусад үед хувийн мэдээллийг зорилгоос өөрөөр ашиглахгүй.
3-Р ЗҮЙЛ. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ БА АШИГЛАХ
1. Хэрэглэгч нь компанийн вэбсайт болон бусад үйлчилгээг ашиглах явцад сайн дураар мэдээллээ өгч болно.
2. Цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
• Үйлчилгээ үзүүлэх, гэрээ хэрэгжүүлэх
• Хэрэглэгчийн лавлагаа, санал хүсэлтэд хариу өгөх
• Шинэ үйлчилгээ, мэдэгдэл хүргэх
4-Р ЗҮЙЛ. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛИЙН ХАДГАЛАЛТ БА ХАМГААЛАЛТ
3. Компани нь хувийн мэдээллийг алдагдах, гэмтэх, устахаас хамгаалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авна.
4. Хувийн мэдээлэлд хандах эрхийг зөвхөн эрх бүхий ажилтанд олгоно.
5. Хадгалах хугацаа дуусмагц мэдээллийг даруй устгана.
6. Бид онлайн горимд хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах зорилгоор дотоод систем дэхь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах үүднээс шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг.
5-Р ЗҮЙЛ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ
1. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг харах, засварлах, устгуулах эрхтэй.
2. Хувийн мэдээлэл боловсруулахад өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
3. Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд 77724040дугаарт мэдэгдсэнээр бид ажлын 3-5 хоногийн дотор monpang.mn системээс бүртгэл, мэдээллийг устган мэдэгдэх болно.
6-Р ЗҮЙЛ. ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
Энэхүү журамд өөрчлөлт оруулах тохиолдолд monpang.mn вэбсайт болон бусад зохих сувгаар урьдчилан мэдэгдэнэ.
Энэхүү журам нь хувийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах үндсэн баримт бичиг болно.
Хэрэглэгч таны сэтгэл ханамж бидэнд хамгийн чухал. Иймд дараах нөхцөлийн дагуу бараа солих болон буцаах боломжтой.


Та Солонгос улсаас хүссэн бараа бүтээгдэхүүнээ ямарч нэмэлт төлбөргүйгээр Солонгос дахь үнээр нь худалдан авах боломжтой гэвэл итгэх үү?Бид таньд энэхүү боломжыг олгож байна...#Чанартай бараа Бүтээгдэхүүн#Найдвартай найрсаг Үйлчилгээ#Түргэн шуурхай ХүргэлтХАМГИЙН ЧУХАЛ НЬ та чанарын шаардлага хангаагүй хуурамч баталгаагүй онлайн сувгуудаас болж өөрийн цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр дахиж хохирно гэж айлтгүй боллоо.

Хэрхэн захиалга хийх талаар дэлгэрэнгүй заавар бичлэг.
